“Хавар 2016 Опен” шатрын тэмцээн болно

2016 оны 2 сарын 18

Оюуны их спорт шатар сонирхогч хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлэх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор “Хавар 2016 Опен” шатрын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн нь энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-ны спорт танхимд зохион байгуулагдах бөгөөд опен төрөлд эхний 8 байр, өсвөрийн буюу 8 насны охид, хөвгүүд, 9-10 насны охид, хөвгүүд, 13 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, 15 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тамирчид, ахмадын буюу 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тамирчдыг ангилал тус бүрт шалгаруулан шагнаж урамшуулах юм байна.

Шатар сонирхогч бүх хүмүүст нээлттэй энэхүү тэмцээний бүртгэл хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Уран нүүдэл” шатрын клубт явагдана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна