Кофе шопуудын ундаа маш их сахар агуулдаг

2016 оны 2 сарын 18

Сүлжээний кофе шопуудад худалдаалж буй ундаанууд маш их хэмжээний сахар агуулдаг талаар Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Нэг аяга ундаанд 15-25 халбага сахар байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн үг. Старбаксын  Hot Mulled Fruit ундаа 99 грамм буюу 25 цайны халбага сахар агуулж байна. Старбаксын White Chocolate Mocha with Whipped Cream 73.8 грамм буюу 18, Hot Chocolate нь 60 грамм буюу 15 халбага сахар агуулдаг байна.

Энэ судалгааг “Сахарын аян” гэж нэрлэсэн кампанит ажлын үеэр хийжээ.

Үүнээс гадна Коланаас гадна хүмүүсийн уух дуртай 131 ундааны 35 хувь нь есөн халбага сахар агуулж байгаа нь долоон ширхэг шоколадны кекс идсэнтэй дүйцэх юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна