Казахстанд үндэстэн хоорондын сөргөлдөөн гарав

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Казахстанд үндэстэн хоорондын сөргөлдөөн гарав

 

Казахстаны Жамбуль мужийн Бурыл тосгонд Мягмар гаригт үндэстэн хоорондын сөргөлдөөн гарсан тухай NewTimes.kz. сайт мэдээлэв.

 

Хоёрдугаар сарын 15-нд тосгоны нэгэн байрнаас хутганы шархтай казах хүүхдийн цогцос олдсон юм. Хэрэгт сэжиглэн нутгийн нэгэн турк хүнийг барьсан байв. Лхагва гаригт казахууд сэжигтний гэрт очин гэр бүлийг нь тосгоноосоо хөөжээ.

 

 

Тосгонд цагдаагийн хүч оруулсан байна. Тосгоны казах, турк үндэстнүүдийн ахмадууд хэлэлцээр хийж хүмүүсийг тайван байхыг уриалжээ. Мөн сэжигтний гэр бүлийг өөр суурин руу нүүлгэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж