О.Бурмаа Азийн аваргын финалд үлдлээ

2016 оны 2 сарын 18

Тайландын Бангкок хотноо өнөөдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд ОУХМ О.Бурмаа аваргын төлөө Японы Рио Абетэй барилдахаар үлдлээ. Тэрээр Узбекстан, Казахстаны бөхчүүдийг цэвэр ялж, финалд үлдсэн юм.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Нямгэрэл эхний тойрогт гоц мөргөсөн ч Энэтхэгийн бөхөд ялагдлаа.

ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа Азийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальтай. Түүний хувьд тивийн аваргад дөрөв дэх удаагаа финалдаж байна.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 19.30-с эхэлнэ.

Тэмцээний хуваарь ёсоор маргааш эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаан болно.

Манай улсаас

  • 48 кг Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг Даваасүхийн Отгонцэцэг
    55 кг Ганбаатарын Отгонжаргал
    60 кг Отгонбатын Оюунтуяа
    69 кг Зоригтын Болортунгалаг тус тус барилдана.

Эмэгтэй багийн дасгалжуулагчаар Б.Батбаяр, Т.Сүхбаатар нар ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль нийтдээ 55 медаль, бүгд 153 медаль хүртээд байна.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна