Ирц хоёр гишүүнээр дутаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Ирц хоёр гишүүнээр дутаж байна

Өглөө 09.00 цагт товлосон байсан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт ирц бүрдэхгүйгээс 14.00 цаг болж хойшлогдсон. Гэвч одоо хэр нь ээлжит бус чуулганыг нээх боломжгүй, ирц хоёр гишүүнээр дутсан хэвээр байна. Тодруулбал, 76 гишүүнээс 37 нь ирсэн, ирц хоёр гишүүнээр дутаж байгаа учраас гишүүд энэ хооронд танхимд орж гаран явж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нарыг ээлжит бус чуулганы нээлтэд оролцох хүсэлтийг Ардчилсан намын бүлгээс тавьж, гуйжээ. Гэсэн ч тэд орж ирэхгүй ээлжит бус чуулганыг нээх хугацаа гурван цаг орчимоор саатсан хэвээр байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн байр сууринаасаа ухраагүй, ирц бүрдэх эсэхийг тандаж сууна.

Үдээс өмнө зарласан байсан ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 34 гишүүн, Шударга ёс эвслийн бүлгээс хоёр гишүүн, ИЗНН-аас нэг гишүүн ирснээр 37-д хүрсэн. Ээлжит бус чуулганыг нээхэд 39 гишүүн ирж, ирцэнд орсон байх ёстой юм.

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж