Гишүүдийг хуралдаа ирэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Гишүүдийг хуралдаа ирэхийг уриалав

 

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд хоёр гишүүнээр ирц дутаж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа ирээгүй гишүүдийн нэрсийг тойргоор нь дуудлаа. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, мөн бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын нэрийг дуудаж, ажилдаа шалтгаангүйгээр ирэхгүй байгааг сануулав.

Мөн УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-26-нийг хүртэл зарлан хуралдуулах захирамж гаргасан. Тэр үеэс УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүрэн сууж байна, МАН, МАХН-аас тавьсан шаардлагын дагуу. Тус нам эвслийн бүлгийн зүгээс “Ирц бүрдсэний дараа ээлжит бус чуулганы нээлтэд  оролцоно гэж шаардлага тавьсан. Тийм учраас ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 18-н хүртэл түр хойшлуулж өгөөч, гадаадад ажиллаж байгаа гишүүдээ дуудъя гэсэн. Ардчилсан намын бүлгийн 35 гишүүн сууж байна. Нам, эвслийн бүлгээс тавьсан шаардлагыг биелүүлсэн, орж ирнэ гэж бүлгийн удирдлага нь хэлсэн.  Бусад намуудыг хуралдаа орохыг уриалж байна” гэлээ.

Ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулж гишүүд үг хэлж байна.


16.22

Ирц хоёр гишүүнээр дутаж байна

Өглөө 09.00 цагт товлосон байсан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт ирц бүрдэхгүйгээс 14.00 цаг болж хойшлогдсон. Гэвч одоо хэр нь ээлжит бус чуулганыг нээх боломжгүй, ирц хоёр гишүүнээр дутсан хэвээр байна. Тодруулбал, 76 гишүүнээс 37 нь ирсэн, ирц хоёр гишүүнээр дутаж байгаа учраас гишүүд энэ хооронд танхимд орж гаран явж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нарыг ээлжит бус чуулганы нээлтэд оролцох хүсэлтийг Ардчилсан намын бүлгээс тавьж, гуйжээ. Гэсэн ч тэд орж ирэхгүй ээлжит бус чуулганыг нээх хугацаа гурван цаг орчимоор саатсан хэвээр байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн байр сууринаасаа ухраагүй, ирц бүрдэх эсэхийг тандаж сууна.

Үдээс өмнө зарласан байсан ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 34 гишүүн, Шударга ёс эвслийн бүлгээс хоёр гишүүн, ИЗНН-аас нэг гишүүн ирснээр 37-д хүрсэн. Ээлжит бус чуулганыг нээхэд 39 гишүүн ирж, ирцэнд орсон байх ёстой юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж