Их суудлын хуралдаан хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Их суудлын хуралдаан хойшилжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдааныг 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хийхээр товлоод байсан.

Үндсэн хуулийн Цэцийн уг хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт өмнө нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр товлосон байсан билээ. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшилсон аж.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж