Иран Су-30 онгоц авах гэрээ байгуулна

2016 оны 2 сарын 19

 

Олон янзын зориулалтын Су-30СМ сөнөөгч онгоцны наймааны гэрээнд Орос, Иран хоёр энэ онд багтаан гарын үсэг зурах гэнэ.

 

Оросын Цэрэг, техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны өндөр тушаалын төлөөлөгч энэ тухай РИА "Новости" агентлагт ярихдаа “Иран үнэндээ Су-30СМ  сөнөөгч онгоцнуудыг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн Одоо талууд асуудлыг ярилцаж байгаа. Ондоо багтаан гэрээг байгуулна” гэлээ.

 

"ОКБ Сухого" гэх зохион бүтээх товчоо уг онгоцыг бүтээж “Иркут” корпорацийн Эрхүүгийн  салбарын онгоц угсрах үйлдвэрт бүтээж байна. Оросын Агаар, сансрын хүчинд Су-30СМ онгоц нийлүүлэх гэрээг 2012 онд БХЯ нь “Иркут” корпорацитай байгуулсан байна.

 

Сайжруулсан Су-30СМ олон янзын зориулалт бүхий Су-30 онгоцны  сүүлийн загварын салаа ба ерээд оны сүүлчээр уг онгоцнуудыг Энэтхэгт нийлүүлсэн юм.

 

Инфографик: Defending Russia

 

Хоёрдугаар сарын 16-нд Сингапурт нээгдсэн Singapore Airshow 2016 нисэхийн үзэсгэлэн дээр энэ маркийн онгоцны Су- 30СМЭ  гэх экспортын хувилбарыг үзүүлжээ.

 

 

Су-30СМ сөнөөгч онгоцтой болсноор Иран “Ойрхи Дорнодын айдас болно гэж National Interest хэвлэлд бичсэн байв. “Орос мөн Энэтхэг, Малайз, Алжир зэрэгт байгаа хамгийн сайн хувилбараас нь Иран авахыг хүсч байгаа нь мэдээж. Гэхдээ Оросын зэвсэглэлд байдаг Су-30М2 суурь загварыг ч авч магадгүй” гэж сэтгүүл өгүүлжээ.

 

 

Онгоцнуудыг худалдан авахаас гадна  Иран уг онгоцыг үйлдвэрлэх лицензийн авах сонирхлоо гаргаж магадгүйг ч Америкийн сэтгүүл онцолжээ.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна