Угаартаж амиа алдах эрсдэлтэй байсныг амжиж аварлаа

2016 оны 2 сарын 19

БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна.Гал түймрийн  улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж  аюулгүй газарт гарган амь насыг нь аварлаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна