Хойд Солонгосын эсрэг хуулийг баталгаажуулав

2016 оны 2 сарын 19

Барак Обама

Фото: Yin Bogu / Xinhua / Globallookpress.com

 

Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хуулийг Обама баталгаажуулан гарын үсгээ зурлаа. Шинэ баримтын зорилго нь цөмийн хөтөлбөр, хүний эрхийг зөрчсөн, мөн кибер гэмт хэрэг хийж байгаагийнх нь төлөө Хойд Солонгосыг  шийтгэх явдал хэмээн Цагаан ордон мэдээлэв.

 

Хууль тогтоогчид үүний өмнө олонхын саналаар хуулийн төслийг баталсан юм. Уг баримтаар жижиг цөмийн цэнэг, түүнийг зөөгч алсын тусгалын пуужин үйлдвэрлэхэд ашиглагдах санхүүгийн тусламж, зээлийг Хойд Солонгост олгохыг хориглож байна.

 

Мөн түүнчлэн хүмүүнлэгийн тусламж болон сурталчилгааны нэвтрүүлэг хийхэд зориулан 50 сая долларыг гаргаж байгаа ажээ.

 

Хойд Солонгос, хүчтэй цөмийн төхөөрөмж туршиж, алсын тусгалын пуужин хөөргөсний дараа Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээг авч байгаа юм.

 

Эдгээр туршилтуудаас гадна Sony Pictures компанид хакерийн довтолгоон  хийсэнд Хойд Солонгосыг буруутгаж байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна