Гишүүдийн талаар иргэд юу хэлэв?

2016 оны 2 сарын 19

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гаригт нээгдэх товтой байсан ч өнгөрсөн хугацаанд МАН,МАХН-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ МҮАН-ын гишүүн Г.Уянга болон бие даагчид чуулганы танхимд орж ирэхгүй байсан. Чуулганд оролцохгүй байгаа шалтгаанаа МАН-ынхан Үндсэн хууль зөрчсөн тул оролцох боломжгүй гэж үзсэн. Харин бие даагчид АН-ыг ирцээ бүрдүүлчихвэл оролцоно гэсэн ч өчигдөр УИХ-ын чуулганы танхимд 37 гишүүн бүтэн өдөржин хүлээж байхад орж ирээгүй. Тэгвэл өнөөдрөөс “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Л,Цог, Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ гэх мэт гишүүд өнөөдөр чуулгандаа оролцож байна.

Ингээд чуулгандаа оролцохгүй байгаа гишүүдийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна