ЭМШУИС-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

ЭМШУИС-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг өөрчлөв

Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилж, газар эзэмших эрхийн зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор болгон өөрчлөн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэв.

Газар эзэмших эрх нь баталгаажсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж