Исламын 40 дайчинд цааз оноолоо

2016 оны 2 сарын 19

Фото: Zumapress / Globallookpress.com

 

Иракийн шүүх Исламын улс бүлгийн олзолсон 40 дайчинг цаазаар авах ял оноолоо гэж Reuters хоёрдугаар сарын 18-нд дамжуулав.

 

Иракийн армийн Шпихер баазын  1700 орчим шиитийн цэргийн албан хаагчдыг 2014 оны зургадугаар сард  цаазалсан  хэрэгт тэднийг буруутгасан байна. Исламын дайчид Тикрит хотыг эзэлсний дараа зугтахаар  оролдсон шиит цэргийнхнийг барин ачааны машинаар зөөн бөөнөөр нь хөнөөжээ. Тэд цэргүүдийг хөнөөж буй видео бичлэгийг хийгээд сурталчилгаандаа ашигласан юм.

 

Цэргийн удирдлага нь шиитүүдэд гэртээ тарахыг  зөвшөөрсөн гэж хохирогчдын гэр бүл үздэг. Харин цэргийнхэн тэднийг зэвсгээ хураалган баазыг орхих  тушаалыг биелүүлээгүй гэдэг.

 

Amnesty International байгууллагынхан  энэ хэрэгт зохиж ялыг өгөөгүй гэж Иракийн шүүхийг шүүмжилжээ. Иракийн арми ба шиитийн сайн дурынхан  өнгөрсөн гуравдугаар сард Тикрит хотыг исламын дайчдаас чөлөөлсөн чөлөөлсөн бөгөөд дараа нь нийтийн булшийг олонд нээж үзүүлснээс гадна энэ хэргээр өөр 24 хүнийг цаазалсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна