Нэгхэн гишүүнээр ирц дутаж байна

2016 оны 2 сарын 19

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд ирц нэгхэн гишүүнээр дутаж байна. Одоогоор чуулганы танхимд Ардчилсан намын бүлгээс 33, мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга, Л.Цог, М.Сономпил, С.Дэмбэрэл нар ирсэн байгаа аж. Нийт 38 гишүүн ирсэн байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр замд яваа бөгөөд удахгүй ирэх юм байна. Ингэснээр ирц бүрдэж, ээлжит бус чуулган эхлэхэд саадгүй болох нь.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна