Курдуудыг террорист гэж үзэхээс татгалзав

2016 оны 2 сарын 19

Жон Кирби

Фото: Manuel Balce Ceneta / AP

 

Курдуудыг буудахаа зогсоож, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд хүчээ чиглүүлэхийг Туркт АНУ дахин уриалав. Энэ тухай Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч  Жон Кирби  мэгдлээ.

 

“Бидний нийтлэг дайсан ИУ-ын эсрэг цохилтод хүчээ төвлөрүүлэхийг  бид уриалж байна” хэмээн Кирби хэлэв. Мөн тэрээр “Туркийн өөрийгөө хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ курдуудыг  алан хядагчид гэж үзэхгүй” гэжээ. Гэсэн ч Сирийн Алеппо мужийн мужийн хойд хэсэгт давшилтаа зогсоохыг курдуудаас  Кирби шаардав. 

 

АНУ-ын ерөнхийлөгчийн  үндэсний аюулгүй байдлын зөвлөх Бен Родс өөрийн ээлжид мэдээлэлдээ, хоёрдугаар сарын 17-нд Анкара хотод хийгдсэн алан хядах ажиллагааны гэм буруутанг Вашингтон  тогтоож чадаагүй байна гэлээ. АНУ нь “Исламын улс” бүлэглэлийн аюулын өмнө курдуудтай  холбоотон байхыг чухал гэж үзсэнээ Туркт тодорхой хэлсэн гэж тэр өгүүлсэн байна.

 

Хоёрдугаар сарын 18-ны өдөр  Анкарад хийгдсэн алан хядах ажиллагааны хариу болгон Туркийн бөмбөгдөгч онгоцнууд  Иракийн хойд нутаг дахь курдуудын  байрлалыг бөмбөгдсөн юм.  Энэ цохилтоор Курдын Ажилчны намын  зэвсэгт жигүүрийн 60-70 дайчдыг устгажээ. Мөн тэр өдрийн орой туркийн их буучид Сирийн хойд нутгийн курдын байрлалыг буудсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна