Элэг хөшөөм “эх орончид”

2016 оны 2 сарын 19

Он удаан жил нам, төрийн эрхэнд байж, хаан аятай авирлаж, намын нөхөд нь нуруугаа харуулж гардаггүй болтлоо “жижгирсэн”, хурдхан холдохын мөрөөсөл болоод байсан МАН-ынхан /хуучнаар МАХН/ 2009 оны сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ ерөнхий менежерээр, өөрийн нь ял оноолгуулсан У.Хүрэлсүхийг тавьж дэвшүүлэн зайлуулсан хүн бол Н.Энхбаяр. Ийнхүү түүний хаанчлал дуусгавар болмогц намын нөхдөдөө гомдож, гомдол нь хорсол болж яван явсаар нэр солих далимд өөрийн хүмүүсээ аван “МАХН” нэрээ аван өрх тусгаарласан Н.Энхбаяр эргээд намтайгаа нийлэх тухай яриа сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна.

Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд нэгдэх нь цаг хугацааны асуудал гэж хүлээн зөвшөөрсөн. Харин Н.Энхбаяр шууд өөрөө хэлээгүй ч МАХН-ын  гаргаж буй шийдвэр, улс төрд өрнөж буй үйл явц Н.Энхбаяр МАН-тай нэгдэхээр шийдсэн нь тодорхой болоод байна.

Үүний нэгэн жишээ нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын “сэтгэл алдарсан” бичиг боллоо. МАН-д хаягласан энэхүү албан бичигт, гуравдугаар сарын 1-нд болох “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэхийг санал болгожээ.  Дээр нь ахмадуудын нэрийг барьж нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Харин энэхүү “болзоог” МАН албан ёсоор мэдэгдээгүй байгаа ч хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна