Дадлага ажлаас хэрхэн ихийг суралцах вэ?

2016 оны 2 сарын 19

Их сургуулийн оюутнууд төгсөх курсдээ голдуу дадлага хийдэг. Энэ нь оюутнуудын хувьд дараа ажил хийхэд хэрэгцээтэй чадварууд суралцах, ажлын танилуудтай болох том боломж билээ. Дадлагууд хоорондоо өөр байх боловч бүгдэд нь нийтлэг нэгэн хүчин зүйл байдаг. Тэр бол ‘оюутан та’. Та л өөрийн дадлагыг удирдаж явуулах хэрэгтэй болно. Доорх таван стратегийг хэрэгжүүлвэл дадлага хийхдээ өөртөө аль боолх их зүйлсийг авч үлдэхэд тань туслах болно.

1.Эерэг хандлагатай бай

Таны хийж буй үйлдэл биш харин гаргаж буй хандлага тань дадлагын явцад туршлага хуримлуулахад нөлөөлдөг аж. Өдөр бүрийг ярилцлаганд орж байгаа мэт байх хэрэгтэй. Та төгсөөд ажиллах ажлаа олж амжаагүй эсвэл төгсөхөд нэг юмуу хоёр жил дутуу байх нь хамаагүй. Энэ дадлага таны ирээдүйн карьерт хүчтэй нөлөөлөх болно. Таны дадлага хийж буй компани хэзээ нэг өдөр танд тодорхойлох захидал бичиж өгөх юмуу дараа жил таныг ажилд авч ч болно.

Дадлагыг удирдаж буй хүнтэй харьцаж байгаа хандлагадаа сайн анхаар. Бусад ажилтнуудтай ч гэсэн зөв, боловсон харьцах хэрэгтэй. Таныг хэн харж та хэзээ ч мэдэж чадахгүй. Ажлын газарт дам яриа хурдан тархдаг.  Дадлагын хамгийн наад захын шалгуур бол – орой илүү цагаар суух, цэвэрхэн хувцаслах, төслүүдэд сайн дураар туслах, даалгасан ажлыг цаг тухайд нь дуусгах. Танд чөлөөт цаг гарвал утсаараа оролдож суулгүйгээр өөр ажил хий. Хүн хараагүй байхад таны юу хийж байгаа чухал байдаг шүү.

2.Дадлага ажлыг битгий тасла

Зарим оюутнууд дадлагын талаар ташаа ойлголттой байдаг. Нэг хэсэг нь дадлагын хугацааг сургуулийн амралт шиг өнгөрөөдөг. Нөгөө хэсэг нь яаралтай ажил гармагц тасалж болдог хичээл шиг үздэг. Дадлагын явцыг хичээлийн явцаас тэс өөр аргаар дүгнэдэг. Хичээлийн явцыг таны гэрийн даалгавар, шалгалт зэргээс дүгнэдэг. Харин дадлагын явцыг таны хандлага болон гүйцэтгэсэн ажилдаа ямархуу үүрэгтэй оролцсоныг харгалзан дүгнэдэг.

3.Асуулт асуу

Таны хийж буй ажил сонирхолгүй байж болно. Гэхдээ юу хийж байгаагаа сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс таны гүйцэтгэж буй ажил компанид ямар үр нөлөөтэй болохыг асуу. Таны үйлдвэрлэж байгаа бүтээл, бүтээгдэхүүнийг хэн хэрэглэдэг гэдгийг мөн компаны холын болон ойрын зорилгуудын талаар асууж тодруул.

Асуулт асуух нь таныг дадлагын явцанд бүрэн оролцож байгааг бас харуулдаг. Мөн таныг юу хийж байгааг хэн нэгэн асуувал та түвэггүй хариулж чадна.

4.Цахим сүлжээ

Та LinKedIn хэрэглэдэг үү? Үгүй бол одооноос хэрэглэж эхлэх хэрэгтэй. Одоо үед ажил олгогчид LinKedIn дамжуулан ажил горилогчдыг дүгнэх нь түгээмэл болсон. Та дадлага хийж буй хамт олонтойгоо LinKedIn дээр холбогдоорой. Тэдэн рүү хүсэлт явуулахаасаа өмнө өөрийн биеэр мэдэгдсэн нь дээр. Зарим хүмүүс танихгүй хүний хүсэлтийг шууд устгадаг талтай.

Мөн өөр тасгийн хүмүүстэй сайн танилцах хэрэгтэй. Ажлын цаг эхлэхээс өмнө ирж, бас орой явж байгааарай. Дадлага ажлын удирдагчаас өөр тасаг, хэлтсийн хүмүүстэй танилцуулаад өг гэж гуйж бас болно.

Шинэ хүмүүстэй танилцахдаа дараах гурван асуултыг заавал тавиарай:

  1. Та энэ компанид ямар албан хашдаг эрхэлдэг вэ?

  2.  Энэ компанид ажиллах хамгийн гоё зүйл нь юу вэ?

  3. Хэнээс заавар зөвлөгөө авбал дээр вэ?

  4. Ингэж чадвал таны танилын хүрээ ихсэх болно

5.Тодорхойлох захидал авах

Та дадлага хийсэн газраа гээд үндсэн ажилтан болох нь ховор. Иймээс дадлагын хугацаа дуусахаас өмнө аль болох олон хувь тодорхойлох захидал аваарай. Хамтран ажилласан ажилтан, эсвэл дадлагын удирдагчаас авахад болно. Мөн тодорхойлох захидлаа файлаар авбал дараа хэрэг болсон үедээ шууд хэрэглэж болдог.

Эх сурвалж: http://time.com/4106487/internship-advice/

biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна