Ким Кардашьяны дүү нүцгэлэв

2016 оны 2 сарын 19

Видео: Calvin Klein / YouTube

Америкийн брэнд Calvin Klein дотуур хувцасны хаврын улирлын цуглуулгын Calvin Klein Underwear гэх рекламдаа Кимын дүү бүсгүй Кендалл Женнер, Митчелл Слаггерт,  зодооны урлагийн мастер Жулиан Шнейдер нарыг нүцгэлэн  зургийг нь авхуулжээ. Компанийн хэвлэлийн мэдээнд энэ тухай хоёрдугаар сарын 17-нд өгүүлсэн байна.  

Iron Strength-ийн хандлага нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн  спортын стилийн, брэндийн логотой, сонгодог болсон резинтэй  хэвтээс зураас бүхий дотуур хувцаснууд оржээ. Рекламын зураг авалтыг нь Calvin Klein-ы өөрийнх нь уран сайхны урлан зохион байгуулж гэрэл зурагчнаар нь Дэвид Симс ажиллажээ.

Calvin Klein  гэх америк брэнд нь хувцас, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг. Компанийг 1968 онд  дизайнч Кельвин Кляйн  үүсгэн байгуулсан ба 1982 оноос дотуур хувцас бэлтгэж эхэлжээ. Брэнд нь 2003 оноос Phillips-Van Heusen корпорацийн мэдлийнх болсон юм.

Кендалл Женнер нь Ким Кардашьяны дүү охин бөгөөд “Кардашьяны гэр бүл” гэсэн теле шоуны гол хүний нэг нь болдог.  Тэрээр Chanel, Fendi, Givenchy зэргийн брэндүүдтэй хамтран ажиллаж иржээ. Өнгөрсөн онд GQ сэтгүүл тэр эмэгтэйг  дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтдаа оруулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна