Дэвид Боуи-ийн хөргийг шивүүлжээ

2016 оны 2 сарын 19

Талийгаач Дэвид Боуи-г шүтэн биширдэг Леди Гага өөртөө түүний хөргийн шивээсийг хийлгээд тэр үйлдлийнхээ бичлэгийг бүрэн хийлгэн Snapchat-д нийтэлжээ.

Леди Гага

Хоёрдугаар сарын 16-ны «Грэмми» 2016 шагнал гардуулах ёслол дээр Леди Гага (Lady Gaga) Дэвид Боуи-н (David Bowie) дурсгалд зориулсан дуугаа дуулсан юм. Энэ ёслолын өмнө дуучин бүсгүй алдарт дуучны 1973 оны Alladin Sane гэх зургаа дахь цомгийн  хавтасны зургийн хуулбарыг биедээ шивүүлсэн байв.

Шивээсийг үйлдлийнхээ шууд нэвтрүүлгийг Гага Snapchat хавсралтаар явуулж байсан учраас  түүнийг тату салоноос гарахад нь папараци хүлээж байсан гэнэ. Ялимгүй хожуу  Гага  шинэ шивээснийхээ хэдэн зургийг сүлжээнд тавьсан байлаа.

 

Леди Гага: Би Дэвид Боуигүйгээр байхгүй л байсан

Гага нь карьерынхаа бүхий л хугацаанд алдартай британи хөгжимчний уран бүтээлээс онгодоо оруулж иржээ. Гага түүний стилийг муугүй хуулж ирсэн гэж болно.  Анхны  Alladin Sane цомогт хандсан эрмэлзэл нь дуучин бүсгүйн 2008 оны Just Dance цомогт харагдсан юм. Гагагийн сүүлийн цомог нь  гэхэд талийгаачийн Scary Monsters (and Super Creeps) бүтээлээс “хуулагджээ”.  

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна