Дэлхийд гарах боломж

2016 оны 2 сарын 19

МТҮП/Мэдээлэл технологийн үндэсний парк/, “Алкемист техноложис” компани хамтран АНУ-ын “Силикон Валлей”-д 60 хоног суралцсан туршлага, олон улсын зах зээлд гарахад анхаарах зүйлс, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалтыг татах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах зорилгоор зочлоод ирлээ.

Эдгээр залуус тэнд байхдаа “USBC Concordia Venture”-аас зохион байгуулсан Accelerator буюу хурдасгуур хөтөлбөрт 40 хоног хамрагдсан байна. Үүний үр дүнд хэд хэдэн “Demo day”-д болон чөлөөт 3 тэмцээнүүдэд оролцож өөрсдийгөө сорьжээ. Мөн бүтээгдэхүүнээ АНУ зах зээл гаргах эхний алхмуудаа хийж чадсан бөгөөд цаашид холбоотой болсон түншүүдтэйгээ хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаараа ярилаа.

“Алкемист техноложис ХХК”-ийн захирал Х.Хангайгаас монголчууд дэлхийн зах зээлд хэрхэн гарах, үр дүнгийн тухай тодруулахад “Бид энэ 60 хоногийн хугацаанд туршлага хуримтлууллаа.Үүн дээр бидэнд нэг зүйл хамгийн их боломжтойг ойлгож авсан. Монголчууд дэлхийн зах зээлд видео тоглоом хийх боломжтой. Манайд үүнийг хийх орчин, санаа, технологи байгаа” гэж хэлсэн юм.

Мөн энэ үеэр “Pitch day” арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээний үеэр “Марчаахай” ХХК, “Смарт инноваци системс” ХХК, “Мирим” ХХК, “Unread”ХХК, “IHotel” ХХК-иуд оролцон өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулсан юм.

Дэлхий нийтийн мэдээллийн технологийн компаниудын сонирхлыг өөрийн өвөрмөц соёл, хөрөнгө оруулалт, бизнесийн болон аж төрөх орчих, нөхцөл, ирээдүйн чиг хандлага, тэдэнд олгодог боломжуудаараа хүмүүсийн сонирхлыг татаж чаддаг болон “Женераль элэктрик”, “Хьюлетт Пэкард”, “Оракл”, “ИйстмэнКодак”, “Ксерокс”, “Эппл”, ”Майкрософт”, “Мэкинтош“ зэрэг технологи, цахим үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд ажилладаг газар бол АНУ-ын Калифорни мужид байрлах “Цахиурын хөндий” юм.

Я.ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна