4 ам.долларын үнэтэй утас

2016 оны 2 сарын 19

Энэтхэг улс ердөө 4 ам.долларын үнэтэй ухаалаг гар утсыг худалдаанд гаргахаар боллоо. “Ringing Bell” компани дэлхийн хамгийн хямд ухаалаг гар утас “Freedom 251”-ийн урьдчилсан захиалгыг авч эхэлжээ.

Харин бүтээгдэхүүнийг ирэх зургадугаар сарын эцсээр хэрэглэгчдэд хүргэх юм байна.

Freedom 251 гар утас нь андройд 5.1 үйлдлийн системтэй, 3G-тэй, 4 инчийн хэмжээтэй WVGA дэлгэцтэй, 1.3Ghz quadcore процессортой, 1GB RAM, 8GB багтаамжтай, 1450 mAh батерейтай, арын камер нь 3.2 мегапиксель, нүүрэн талын камер нь  0.3 мегапикселийн хүчин чадалтай юм.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна