Galaxy S7-гийн бичлэг цацагдлаа

2016 оны 2 сарын 19

Технологийн мэдээ мэдээллийг хүргэж байдаг Android Authority нэртэй блогт энэ долоо хоногийн ням гаригт танилцуулагдах Galaxy S7 ухаалаг гар утасны дүрс бичлэгийг байршуулжээ.

Уг мэдээлэлд дурьдсанаар тус утасны дэлгэцийн хэмжээ 5.1 инч ба 1440x2560 пиксель  Super AMOLED  дэлгэцтэй байгаа гэжээ.

Мөн өмнөх загварууд шиг олон өнгөний сонголтгүй зөвхөн хар цагаан байх аж.

Мөн “Galaxy S7” болон "Galaxy S7 Edge”-ийн teaser видеог ийг “Samsung Electronics”-ийн Индонез дэх салбарыг хариуцан ажиллуулдаг “YouTube” хуудсар цацсан байна. Уг видеоноос харахад шинэ загварууд нь усны хамгаалалттай гарах нь тодорхой болжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна