Британичууд устөрөгчийн машин бүтээжээ

2016 оны 2 сарын 19

Британийн Riversimple компани хоёр суудалтай экологийн машины Rasa гэж нэрлэгдсэн шинэ загварыг бүтээжээ. Түүний шатахууны сав нь 1,5 килограмм устөрөгчийн багтаамжтай байгаа нь зогсолтгүйгээр 483 километр замыг туулах боломж өгч байна.

Шинэ загварын бүхээг нь шилэн утасны хавтангуудаас бүтэх бөгөөд машины рамын суурь нь хөнгөн цагаан бүхий нүүрс-пластикийн монокок дээр хийгджээ. Иймээс машины жин дөнгөж 580 кг орчим болов. Жишээлбэл, хаалганууд нь дөнгөж найман кг. Шатахууны үүрүүд нь 19 кг, монокок нь 39,6 кг гэнэ. Агаарын урсгалын эсэргүүцлийн коэффициент нь 0.224 байгаа нь одоо зэх зээлд байгаа бүх машинуудынхаас бага юм.

Машины дугуй бүрт нь зориулагдсан дөрвөн цахим хөдөлгүүр нь эрчим хүчийг 8,5 киловаттын хүчин чадалтай шатахууны үүрнүүдээс авдаг байна. Цахилгааныг устөрөгч, хүчилтөрөгч хоёрын хоорондын химийн үйлдлээр гарган авдаг гэнэ. Машинаас утааны оронд зөвхөн ус л цацагддаг юм. Ийм хөдөлгүүрт зөвхөн 18 биет л хөдөлдөг.

Байрнаасаа 96 километр цагийн хурдыг Riversimple Rasa машин 10 секундэд авдаг. Энэ үзүүлэлтээр машины хурд хязгаарлагддаг ажээ.

Riversimple-д ойрын үед шинэ машины туршилтыг эхлүүлнэ. Мөн дамжлагын өмнө 20 машин бүтээн хувь хүмүүсээр туршуулах ажээ. Тэдний санаа, хүсэлтийг барааны авто машиныг үйлдвэрлэн гаргахдаа тусгах гэнэ.

Шинэ машиныг 2018 онд үйлдвэрийн дамжлагад оруулан эхлээд 3500 машиныг гаргах юм. Rasa загварыг бүтээхэд нь Европын холбоо хоёр сая  евроны баталгааг уг компанид өгсөн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна