Хүүхдийн уран бүтээлийн уралдаанд шалгарсан уран бүтээлийн дээжийг цэцэрлэг, сургуулиудад гардууллаа

2016 оны 2 сарын 19

Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУЯ-наас  жил бүр Хүүхдийн уран бүтээлийн уралдааныг зарладаг уламжлалтай.

2015 онд Хүүхдийн уран бүтээлийн IX уралдааныг “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд зарлан явууллаа. Уралдаанд 8 уран бүтээлчийн 12 бүтээл ирүүлсэн бөгөөд шалгарсан бүтээлийн дээжийг өнөөдөр цэцэрлэг сургуулиудад гардуулж өглөө.   

Тус уралдаан нь телевизийн уран сайхны нэвтрүүлэг, хүүхдийн дууны цомог бүтээх гэсэн 2 төрлөөр явагдсан юм. Уралдаанд хүүхдийн дууны цомог бүтээх 3 уран бүтээлчийн төсөл, телевизийн 2 төсөл тус тус шалгарлаа. Үүнд:

Телевизийн уран сайхны цуврал нэвтрүүлэгт шалгарсан ТВ-ийн уран бүтээл:

  1. Соён гэгээрүүлэгч ТВ-ийн “Хөх толбо” 20 цуврал

  2. ТВ-9 телевизийн “Хүүхэд гэрэлт ирээдүй” 20 цуврал

Хүүхдийн дууны цомогт шалгарсан уран бүтээл:

  1. “Бяцхан зүрх дуулж байна” ТББ-ын “Бяцхан зүрх дуулж байна” цомог

  2. “Марчаахай”  ХХК-ны “Мэдэмхий марчаахай” цомог

  3. Хүүхдийн ордны багш С.Алтан-Уяагийн  “Аа гоё оо гоё” дууны цомгууд тус тус шалгарсан.

2016 оны Хүүхдийн уран бүтээлийн уралдааныг “Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдэлье” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар зарласан бөгөөд төслийг  2016 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд хүлээн авна. /Уралдааны удирдамжийг БСШУЯ-ны сайтад байрлуулсан./

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна