Сувдан эрэгт нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Сувдан эрэгт нисдэг тэрэг осолджээ

 

Хавайн Сувдан эрэгт пүрэв гаригт /II.18/ нисдэг тэрэг осолджээ. “Bell 206” нисдэг тэргэнд таван хүн зорчиж явснаас нэг хүүхдийн бие маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Нисдэг тэрэг унасны дараа зорчигчдын гурав нь эрэг рүү сэлж гарсан аж. Осолдсон хүмүүсийн нэг нь жуулчны хөтөч байжээ.

 

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд Хавайн баазад байрлах тэнгисийн цэргийн баазын хоёр нисдэг тэрэг шөнийн сургуулилтын  үеэр мөргөлдсөнөөс 12 цэрэг амь үрэгдсэн аж.

 

Сувдан эрэг нь дэлхийн II дайны эхэн үе 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Японы дайралтад АНУ-ын 1777 цэрэг амь үрэгдсэн газар юм. Цуст дайнаас хойш 70 жилийн дараа Сувдан эрэг нь жуулчдын сонирхлыг татсан газар болжээ. Сувдан эрэгт байрлах зочдын төвд музей, хүнс болон номын дэлгүүр зэрэг байрладаг байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж