Хятад “ногоон карт”-ын журам хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Хятад “ногоон карт”-ын журам хэрэгжүүлнэ

 

Хятадын засгийн газраас гадаадын иргэдийг тус улсад ажиллаж, амьдрах зөвшөөрөл олгодог журмаа хөнгөвчлөхөөр төлөвлөж байна. Шинэ журам нь АНУ-ын ногоон карттай дүйцэхүйц байх гэнэ. Шинэ журамд гадаадын оюутнуудыг Хятадад ажил хийх боломжийг илүү хангахаар төлөвлөжээ.

 

Энэхүү өөрчлөлт нь Хятадын эдийн засаг удааширч, гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаатай холбоотой аж.

 

Хятад 2004 оноос уг журмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 7000 гаруй хүн байнга оршин суух зөвшөөрөл авсан байна. Байнга оршин суух зөвшөөрөл авсан хүмүүсийн олонх нь Хятадын эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт ажилладаг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж