Д.Пүрэвдаваа хэнийг ч зодоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдаваа хэнийг ч зодоогүй гэв

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг дүүргийнхээ Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнийг зодож, урагт нь эрүүл мэндийн ноцтой хохирол учруулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл Засаг дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр дээрх асуудалд албан ёсны тайлбар хийлээ. Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан гэх эмэгтэй бусадтай нийлж зохион байгуулалттайгаар нэр хүндэд халдсан гээд  Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын  нэгдүгээр сарын 28 ний өдрийн коридорын хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн юм. Хяналтын камерт мэдээллийн сайтуудаар цацагдсан шиг Н.Эрдэнэ гэх жирэмсэн эмэгтэйг Засаг дарга Д.Пүрэвдаваа заамдаж, боомилж, зодоогүй болох нь харагдана. Энэ бичлэг бол нэг нотлох баримт. Хоёр дахь баримт нь тус дүүргийн Цагдаагийн хэлтэст Н.Эрдэнэ дүүргийн Засаг даргадаа зодууллаа гэх гомдол огт ирээгүй байна. Д.Пүрэвдаваа даргыг ингэж баримт, нотолгоогүй гүтгэсэн нь сонгууль дөхсөнтэй холбоотой. БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ирэх сонгуульд нэр дэвших эсрэг намын гишүүний хийсэн үйлдэл гэж зарим эх сурвалж мэдээлж байлаа.

Яагаад Н.Эрдэнэ Засаг даргадаа зодууллаа, хүндээр гэмтлээ гэх мэдээллийг цацах болбоо гэдгийг П.Пүрэвдаваа даргын мэдээлснээр энд тайлбарлая. Н.Эрдэнэ гэгч нь 2013 онд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилогдон очиж байжээ. Улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18 ны өдөр тус төвийн есөн ажилчны гарын үсэгтэй Н.Эрдэнэ даргынхаа харилцааны доголдол, ёс зүйгүй байдал зэрэг үйлдлээс нь болж хамтран ажиллах боломжгүй боллоо. Иймээс зохих арга хэмжээг Н.Эрдэнэ даргад авч өгөхийг хүслээ гэсэн өргөдлийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, дүүргийн Засаг дарга П.Пүрэвдаваа нарт  илгээжээ. Тус өргөдлийн дагуу Я.Байгалмаа даргын тушаалаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас томилогдсон ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийжээ.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд, дүүргийн удирдлагуудад удирдлагын манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, Захирах захиран удирдах, удирдуулах ёсны зарчим алдагдсан. Албан ажлын баримт бичиг боловсруулалт, төлөвлөлт, тайлан баланс гарахдаа ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг дүгнэлтийг Н.Эрдэнийн эсрэг гаргажээ. Ингээд төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж, БЗД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс төрийн үйлчилгээ авах иргэдэд хүндрэл учруулахгүйн улмаас холбогдох хуулийн тогтоомжийн дагуу тус төвийн дарга, ажил хариуцсан холбогдох ажилтанд хариуцлага тооцож ажиллахыг дүүргийн удирдлагуудад албан бичгээр хүргүүлсэн байна. Удалгүй Засаг дарга Д.Пүрэвдаваа ажлын хариуцлага алдсан Н.Эрдэнэ даргын албан тушаалыг нь бууруулж, ахлах мэргэжилтнээр ажиллах шийдвэр гаргажээ.

Дарга асан Н.Эрдэнэтэй холбоотой баримт нийслэлийн Засаг даргын тамгын газрын Иргэд хүлээн авах төвд БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн Б.Сэлэнгийн гаргасан гомдол. Тэрбээр өрх толгойлсон гурван хүүхэдтэй эмэгтэй өрх толгойлсон нь үнэн гэсэн тодорхойлолт авах гээд тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргад хандтал өнөөдөр ууртай байна гээд халамцуу нөхөртэйгөө хэрэлдсэн уураа иргэнд дунд хуруугаа өмнөөс гаргаж бүдүүлэг харьцаж, гарын үсэг зурахгүй гэсэн. Мөн ажилчидтайгаа ямар ч хүндэтгэлгүй, үг хэлүүлэхгүй зандарч харьцдаг байна. Иймээс энэ асуудалд гомдолтой байна гэжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж