Усанд үсрэлтийн дэлхийн цомын АШТ эхэллээ

2016 оны 2 сарын 19

Усан спортын олимпийн наадмын  урьдчилсан шатны хамгийн сүүлчийн тэмцээн Марий Ленкийн нэрэмжит олимпийн усан спортын төвд болох юм. Марий Ленк нь АНУ-ын  Лос Анжелос хотноо 1932 онд болсон олимпийн наадамд анх удаа оролцсон Латин Америк гаралтай тамирчин. 90 насандаа ахмадуудын тэмцээнд оролцож, өөрийн насны ангилалдаа дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон чадварлаг тамирчин байсан юм.  Энэ удаагийн дэлхийн цомын аварга  шалгаруулах тэмцээнээр  олимпийн 8 төрлийн аваргуудыг тодруулах юм. Дэлхийн 50 улсын 270 тамирчин энэ удаагийн цомын тэмцээнд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.  Усанд үсрэлтийн дэлхийн цомын тэмцээнийг 1979 оноос хойш зохион байгуулсаар ирсэн түүхтэй.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна