Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт өгнө

2016 оны 2 сарын 19

Сэтгүүлч:
Улаанбаатар

Улсын орлого бүрдүүлэлт 90 гаруй хувьтай байна гэж Сангийн яам онцолсон. Тиймээс үндсэн шилжүүлэг болох цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тог цахилгаан, халаалтын мөнгө хугацаа алдахгүй шийдэгдэж байгаа аж. Хүүдийн мөнгөний тухайд Цагаан сарын өмнө нэгдүгээр сарын мөнгө олгосон. Хоёрдугаар сарын мөнгийг энэ сарын 20-25-ны өдрүүдэд өгөх аж. Харин хүүхдийн мөнгийг олгохдоо Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд олгоно гэж заасан. Тиймээс заавал тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Өнгөрөгч нэгдүгээр сарын мөнгийг цагаан сарын өмнө олгосон ба өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүйн улмаас 40 мянган хүүхэд хүүхдийн мянган төгрөгөө авч чадаагүй байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна