Чуулганы ирц бүрдэхгүй байна

2016 оны 2 сарын 19

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт товлогдсон ч одоо хэр нь эхлээгүй байна. Хуралдаанаар төсөл хэлэлцэн санал хураах болоход дэмжигдэх боломжгүй унах эрсдэл бий учраас үдээс хойш хуралдааныг эхлүүлж чадахгүй байна.

Одоогоор чуулганы танхимд УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Х.Тэмүүжин, М.Наранхүү, Д.Зоригт, Л.Гантөмөр, А.Бакей, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Д.Ганбат, Л.Цог,Ш.Түвдэндорж, Х.Баттулга , Г.Уянга нарын 20 гаруй гишүүн ирсэн байгаа юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна