Селфичид дельфиний зулзагыг хатааж алжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Селфичид дельфиний зулзагыг хатааж алжээ

Байгальд 30 мянга орчим л үлдсэн ховордсон төрлийн дельфиний зулзагатай селфи зургаа авах гэсэн хүмүүс бяцхан амьтныг хатааж алжээ. Аргентины Санта Терезита эрэг дээр давалгаанд туугдан гарч ирсэн дельфиний зулзагыг амрагчид тэвэрч аван хоорондоо дамжуулан зургаа авцгаах үеэр энэ эмгэнэлт явдал болжээ. Энэ хэрэг байгаль хамгаалагчид болон амьтанд хайртай хүмүүсийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байна.

Улаан номд орсон Ла-Платын дельфин нь Аргентин, Уругвай, Бразилийн эрэг орчмоор амьдардаг аж. Энэ нь цэнгэг уснаас илүү далайн давстай усанд амьдардаг цор ганц дельфиний төрөл гэнэ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON POST

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж