Германы яруу найргийн уралдаанд Монгол найрагч оролцжээ

2016 оны 2 сарын 19

“Poetry slam” яруу найргийн уралдаан Англи, АНУ, Герман, Орос зэрэг олон улсад зохион байгуулагддаг. Өнгөрсөн даваа гаригт Герман улсад болсон уг уралдаанд Монголоос анх удаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу найрагч Ч.Ууганбаяр оролцжээ. Уг уралдаанд Ч.Ууганбаяр герман хэл дээр бичсэн шүлгээрээ оролцсон аж. Оролцогчид таван минутад багтаан шүлгээ хүссэн хэлбэрээрээ уншиж, үзэгчдэд хүргэдэг, үзэгчид шүүгчидэй хамт оролцогчдыг шүүдэг нь уг уралдааны бусад хэвшмэл уралдаанаас ялгарах онцлог юм. Түүнчлэн Ч.Ууганбаяр ирэх сарын 21-нд Герман улсын Берлин хотод болох яруу найргийн уралдаанд мөн оролцохоор болсон гэнэ. Сонирхуулахад, яруу найрагч Ч.Ууганбаяр нь Залуу зохиолчдын холбооны дарга бөгөөд хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тэргүүн байр, “Болор цом”-д айрагдаж байсан Монголын залуу үеийн төлөөлөл юм.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна