А.Сүхбат бие дааж нэр дэвшинэ

2016 оны 2 сарын 19

Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, Дархан-Уул, Төв аймаг эсвэл Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших төлөвтэй байна. Тэрбээр өнгөрсөн 2012 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ын албан ёсны гишүүн болж байсан юм. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард А.Сүхбат аварга Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хандаж, гишүүнчлэлээсээ татгалзжээ. Мөн удахгүй А.Сүхбатын 16 наснаас өдийг хүртэлх амьдралын түүх, бөхийн замналыг өгүүлсэн “А.Сүхбат: Ард түмэн зөвхөн үнэнд л дуртай” ном олны хүртээл болох гэж байна. А.Сүхбат аваргын амьдралыг хүүрнэн өгүүлсэн энэ ном бөхөд хайртай, хорхойтой хүн бүрийн унших гарын ном болно гэдэгт зохиолч Л.Зоригтбаатар итгэлтэй сууна.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна