Солонгосын хойгт том хэмжээний сургуулилт хийнэ

2016 оны 2 сарын 19

 

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан уламжлалт цэргийн сургуулилт ирэх гуравдугаар сард өргөн бүрэлдэхүүнтэй болох гэж байна. Өмнөд Солонгостой хамтарсан сургуулилтад оролцох цэргийн тоог АНУ-ын талаас дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Пхеньян цөмийн туршилт хийж, холын тусгалын пуужин хөөргөсний эсрэг АНУ сүрийг үзүүлж буй хэрэг юм. Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтад АНУ-ын 15 мянган цэрэг оролцох гэнэ. Өмнө нь өнгөрсөн онд хамтарсан цэргийн сургуулилтад АНУ-ын талаас 3700 хүртэлх тооны цэрэг оролцож байсан аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын талаас ч хамтарсан сургуулилтад оролцох цэргийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

 

Пхеньян нь Солонгосын хойг дахь Вашингтон Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтыг өдөөн хатгалга, улс орны халдашгүй байдлын эсрэг заналхийлэл хэмээн хүчтэй эсэргүүцдэг билээ. Өнгөрсөн жил хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Хойд Солонгос дайны бэлэн байдал зарлаж байсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна