С.Бямбацогт: Төрийн ажлыг явуулах нь чухал

2016 оны 2 сарын 19

МАН-ынхан ээлжит бус чуулганд орж ирэхгүй байсан ч цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлыг шийдсэний дараа байр сууриа илэрхийлж эхэллээ. Ямар учраас ийм шийдвэр гаргасан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Цэцийн даргыг ажлаас нь чөлөөлснийг та юу гэж бодож байна?

-Цэцийн даргыг эргүүлэх татах хуулийн төслөөс бусад санхүүгийн хэлэлцээр, татварын хуулиуд нь цаг алдалгүй хэлэлцэж батлах ёстой хууль юм. Тиймээс манай намынхан төрийн ажлыг явуулах үүднээс хуралдаа оролцоод явж байна/МАН-ын бүлгийн даргаас гадна есөн гишүүн чуулганы хуралдаанд орж ирсэн юм/.

-Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг чуулганаар хэлэлцэж дэмжсэн. Гэтэл энэ асуудлыг танай нам Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байсан. Тиймээс цаашид илэрхийлэх вэ?

-Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал бол Үндсэн хууль зөрчсөн. Бид анхнаасаа энэ асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг илэрхийлсээр ирсэн. Тиймээс  ирэх даваа гаригт энэ талаар мэдээлэл хийнэ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна