Д.Тэрбишдагва төрийг гацаанаас гаргасан уу?

2016 оны 2 сарын 19

Бүтэн дөрвөн өдөр гацсан УИХ-ын ээлжит бус чуулган гацаанаас гарч, эхний ээлжинд сар шинийн өмнө батлагдсан хуулиуд дээр редакци хийв. Үдээс хойшхи хуралдааны эхэнд Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан юм.

Ардчилсан нам ээлжит бус чуулганаа хуралдуулах гэж дөрвөн өдөр шаналж, Ардын нам дөрвөн өдөр “бойкот” хийсэн ч ээлжит бус чуулганы ирц 39-д хүрч нээлтээ хийсэн нь Д.Тэрбишдавгын “гавъяа” гэж АН-ынхан үзэж байна.

Тодруулбал, ирц 38 хүрчихээд байсан бөгөөд Д.Тэрбишдавга ирснээр ээлжит бус чуулган нээлтээ хийсэн гэж Ардчилсан намынхан амаа олохгүй магтаж байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна