Ил тодын хуулийн хугацаа дуусна

2016 оны 2 сарын 20

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх хугацаа албан ёсоор өнөөдрөөр дуусах аж. Тиймээс татварын албад өнөөдөр ажиллаж байна.

УИХ-аас дээрх хуулийг баталснаар иргэн, аж ахуйн нэгж татвараас нууж байсан орлого, хөрөнгөө ил болгон үнэн зөвөөр тайлагнавал хариуцлагад татахгүй байх эрх эдлэхээр болсон юм.

Анх баталсан хуулиар хуулийн хэрэгжих хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байсан ч иргэд, аж ахуйн нэгжүүдээс хугацааг сунгах хүсэлт тавьснаар Засгийн газар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэснээр хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл хойшлуулсан юм.

Хугацааг сунгасан байтал иргэдээс мөн дахин хугацааг сунгах хүсэлт ирүүлсэн ч Засгийн газрын хувьд шаардлагагүй гэж үзжээ.

Энэ хууль хэрэгжсэнээр 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө, ажил үйлчилгээ ил болсон гэх урьдчилсан мэдээ бий.

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна