Японы экспорт 2009 оноос хурдтайгаар багаслаа

2016 оны 2 сарын 20

Хятадын эрэлт  муудсан,  хөрөнгийн зах зээлүүд  хүнд байдалд байсан зэрэг хүчин зүйлээс Японы экспортын хэмжээ өнгөрсөн сард  эрс буурчээ.

Японы ДНБ

Өнгөрсөн сард  Японы экспорт нь 12,9%-иар буюу жилийн  ерөнхий үнэлгээгээр 11,3%-иар унажээ. Дөрвөн сар дараалан болд, нефтийн бүтээгдэхүүний дэлхийн нийлүүлэлт буурсан нь Японд нөлөөгөө үзүүлэв.

Дэлхийн санхүүгийн хямрал нийт эрэлтийг буулгасан 2009 оноос хойших хамгийн том уналт нь энэ болов. Японы эрх баригчдад Төв банк нь шоокийн бодлогоо үргэлжлүүлсэн ч байдлыг засах  хэд хэдэн хувилбар байгаа гэнэ.

“Болд, нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн байдлаас болон экспорт унасан” хэмээн Сангийн яамны төлөөлөгч нь тайлбарласан байв. Үүний зэрэгцээ Дорнын цагаан сарын өмнө экспортлогчид барааны нийлүүлэлтээ явуулаагүй” гэж тэр хэлжээ.

Хятадын эдийн засгийн сааралт нь худалдааны том түнш Японд  нөлөөлсөн байв. Нэгдүгээр сард Хятад Японы экспорт 17,5 хувийн уналттай байв. Хятадын эдийн засгийн хурд бас Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурт сөргөөр нөлөөлжээ. Нэгдүгээр сард Японы экспортын тал хувь ногддог Ази дахь нийлүүлэлт нь 17,8 хувиар буурчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна