Террористууд дарга нараа дагаад зугтаж байна

2016 оны 2 сарын 20

Фото: Mahmoud Sulaiman/ZUMAPRESS.com/globallookpres

 

Сирийн Хомс хот дахь «Лива аль-Иман» бүлэглэл лидергүй үлдэв. Хэт даврагчдын толгойлогч Саудын Арабт зугтан гарчээ. Энэ тухай Донбассын уугуул “Тимур” гэдэг хочтой курдын  хамт байлдаж байгаа хүн мэдээлсэн гэнэ.

 

Тэр нууц мэдээлэгчийн хэлснээр, исламын бүлгийн толгойлогч Абдер Резеч Абид Миза Кази гэгч  Сириэс гарч явжээ. Түүнийг дагаад исламын дайчид Хбуб-Эр-Рих тосгоныг орхин зугтсан байв.

 

Сирийн нисэх хүчин Дейр-Фур, Заафарана районуудын терористуудын автын цувааг бөмбөгджээ. Жама-Асаха районд бөмбөгдөлтөд исламын 17 дайчин өртсөн байв.  Латакия мужид Сирийн арми Кинсиба хотыг чөлөөлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна