Эдгардо Озориогийн шаахайнууд

2016 оны 2 сарын 20

Италийн загварын ордон Salvatore Ferragamo уламжлалаа ч ирээдүйгээ ч зэрэг хардаг. Тэд 100 жилийнхээ ойг залуу гуталчин дизайнер Эдгардо Озориогийн хамт гутлын тусгай цуглуулга гарган тэмдэглэж байна.

Колумби гаралтай дизайнер Лондоны London College of Fashion and Central Saint Martins гэх  мэргэжлийн нэр хүндтэй сургуульд суралцжээ. Дизайнерын мэргэжилтэй болсны дараа тэрээр Aquazurra брэндийг үүсгэн санаачлагч болсон ба Италийн ордны түүхийг нэмэн судалсан байлаа. Ингээд Озорио брэндэд зориулан дунд зэргийн өсгий бүхий задгай углаашийн шаахайг хийжээ. Гутлыг янз бүрийн хэлбэрийн толбоор чимсэн байна.

“Өмнөд Америкийн соёлын жишгийн загвар болсон түүний стиль нь Итали ордны амьдралыг сайтар илэрхийлж чадлаа” хэмээн Salvatore Ferragamo ордны уран сайхны захирал Массимилиано Жорнетти хэлэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна