«Метрополь» буудалд Valentino нэрийн дэлгүүрээ нээжээ

2016 оны 2 сарын 20

Москва хотод Valentino загварын ордон өөрийн нэрийн дэлгүүрийг нэгээр нэмэв. Одоо шинэ дэлгүүр нь «Метрополь» гэх түүхэн буудалд нээгдсэн байна.

Шинэ дэлгүүр нь 500 квадрат метр талбайг эзэлсэн.. Дэлгүүрийн интерьерийг загварын ордны алдартай дизайнерууд болох Мария Грация Кьюри, Пьерпаоло Пиччоли нар гардан хийжээ. Британийн уран барилгач Дэвид Чипперфилд энд бас хөдөлмөрөө оруулсан байлаа. Тэд зүгээр нэг худалдааны төвийг биш, жинхэнэ урлагийн бүтээл хийцгээв.

Ханууд нь терраццо гэх шигтгээгээр, шал нь гантигаар хийгдсэн байна. Шалны зөөлөн хивсүүд нь итали палаццогийн уур амьсгалыг санагдуулна. Баухаус стилийн тавилга, металл зохиомж, манекануд нь тэнд ХХI зууныхан ажиллаж буйг илтгэх аж.

Бутикийн бахархал нь түүхэн танхим болж байна. Буудал бий болсон үеийн Оросын түүхийг тэр танхим илэрхийлнэ. Буудлын анхны модерн стилийг сэргээн зассан байв.

Шинэ бутик гэх нэрийн дэлгүүрт Валентино ордны эмэгтэйчүүдийн хувцас, аксессуарууд, үнэртэн  зарагдаж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна