Жүдочид эхний өдөр нэг хүрэл медаль хүртлээ

2016 оны 2 сарын 20

Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Гранпри тэмцээн Германы Дюссельдорф хотноо өчигдөр эхэлсэн. Энэ жилийн хоёр дахь удаагийн Гранпри тэмцээнд дэлхийн 91 орны эрэгтэй 353, эмэгтэй 204, нийт 557 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, 52 кг-ын жинд М.Бундмаа шагналт V, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн VII байр эзлэв.

Өнөөдөр эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, Н.Хадбаатар, 81 кг-д У.Отгонбаатар, Н.Дагвасүрэн, эмэгтэй 63 кг-д Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.

www.twitter.com/IntJudoFed
www.instagram.com/judogallery

ШУУД ҮЗЭХ: judolive01.lb.judobase.org/live

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна