Эмэгтэй бөхчүүд хошой алтан медаль хүртлээ

2016 оны 2 сарын 20

Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болж, манай баг тамирчид алт, хүрэл медаль тус бүр хоёрыг авлаа. Дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Д.Отгонцэцэг нар АЗИЙН АВАРГА болсон бол ОУХМ З.Болортунгалаг, О.Оюунтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг, эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэй:

58 кг: Энхбатын Гантуяа

Эрэгтэй:

57 кг: Содномдашийн Батболд
65 кг: Батчулууны Батмагнай
74 кг: Доржваанчигийн Гомбодорж
97 кг: Доржхандын Хүдэрбулга нар тус тус барилдана.

Тэмцээнийг ШУУД ҮЗЭХ: livestream.com

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна