Их, дээд сургуулиуд босго оноогоо зарлалаа

2016 оны 2 сарын 20

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчдыг бүртгэх бүртгэл улс даяар өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ. Тэгвэл их, дээд сургуулиуд босго оноогоо тогтоосон байна. Тодруулбал, МУИС-ийн босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620  гэх мэтчилэн босго оноогоо тогтоогоод байгаа аж.

Улсын хэмжээнд энэ жил 36207 хүүхэд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөнө.  

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна