Меркель түргэн хоолоор хооллосон нь сүлжээгээр цацагдав

2016 оны 2 сарын 20

Ангела Меркель

Фото: Twitter / ‏@junefood

Германы канцлер Ангела Меркель Их Британийг Европын холбоонд байлгах эсэх тухай хэлэлцээр Брюссельд явагдаж байх үеэр 20:00 цагт төлөвлөсөн ажлын оройн зоогийг хүлээж чадалгүй түргэн хоолоор хооллохоор шийдсэн байв.

Канцлер өөрийн туслахуудын хамт ойр хавьд нь байсан Maison Antoine хурдан хоолны газар орон шарсан төмс, андалузийн сүмс авчээ. Сүмс нь чинжүүгээр амталсан майонезтай  улаан лооль байсан гэнэ.

Тэнд байсан хүмүүс Меркелийн зургийг авч хийсэн бичлэгээ сүлжээнд тавьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна