Туркийн хүчнийхэн 150 курдыг амьдаар нь шатаажээ

2016 оны 2 сарын 20

Фелекнас Ужа

Фото: Umit Bektas / Reuters

 

Туркийн хүчнийхэн Ширнак мужид 150 орчим курдуудыг амьдаар нь шатаасан тухай курдын талын гэгдэх Ардчилсан намын депутат Фелекнас Ужа (Feleknas Uca) Sputnik агентлагт ярьжээ. Түүний хэлснээр, цогцсуудыг орон сууцны байрнуудаас олсон ба зарим нь бүрэн шатаж, өөр нэг нь толгойгүй байсан ажээ. Ширнак муж нь Сири, Иракийн хил хязгаарын орчим байдаг.

 

Цэргийнхэн курдууд амьдардаг Диярбакыр мужид давшилт хийж байгааг Ужа ярьсан байв. “Диярбакырт байдал маш аймшгийн. Сур районд 79 хоногийн турш  хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Курдын 200 орчим хүнийг байрны дотоод хонгилоос гаргадаггүй бөгөөд тэдэнд туслах боломж үгүй байна” гэж депутат хэллээ. Туркийн довтолгооноос хүмүүс нүүн бүгж хүн байдалд орсон ба тэдэнд эмнэлгийн тусламж хэрэгтэй гэнэ.

 

Sputnik бичихдээ, үндэсний аюулгүй байдалд нь занал хийж байгаа гэж Турк үздэг Сирийн курдуудын ардын сайн дурын (YPG) отрядуудад Туркийн арми байнга довтолгоон хийж байгаа ажээ. Анкара тэднийг Туркт хориотой Курдын ажилчны намтай холбоотой гэж үздэг гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна