Мах экспортолж эхэллээ

2016 оны 2 сарын 20

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас БНХАУ-руу мах экспортлох ажил албан ёсоор эхэлснийг мэдээлж байна.

Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан өмнөд хөрш рүү 16 тонн мах эхний удаад экспортолжээ. Махны экспортыг Увс аймгийн “Мон-Тува” ХХК хийсэн байна.

Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж Монголд ажиллаад баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малын шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, мах экспортлохоор болсон аж.

Улмаар БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас Завхан аймгийн “Завхан хүнс групп” ХХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл мах маркет” ХХК (Монгол эко мах ХХК), Увс аймгийн “Мон-тува” ХХК (Грийн грэйс лэнд)-ийн махны үйлдвэрүүдэд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлох зөвшөөрлийг олгосон байна.

Монгол Улс нь БНХАУ-ын 13 боомттой хиллэдэг байна. Газар нутгийн байршлын хувьд авч үзвэл Бургастайн боомт нь баруун таван аймгуудтай хамгийн дөт холбогдох боомт аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна