БНАСАУ их буугаар буудсан сургууль хийлээ

2016 оны 2 сарын 20

Фото: Ben Weller/ZUMAPRESS.com/globallookpress

 

Хойд Солонгос баруун эргийнхээ орчим их буугаар буудсан сургууль хийлээ гэж «Ренхап» агентлаг дамжуулжээ.

 

Өмнөд Солонгосын цэргийн хүрээний төлөөлөгч өнөөдөр орон нутгийн цагаар 07:20 орчимд их бууны хэд хэдэн буудлага хийсэн гэлээ. Шар тэнгис дэх  маргаантай далайн бүсэд ганц сум унаагүйг  тэр  хэлжээ.

 

Нэгдүгээр сарын эхээр Хойд Солонгос цөмийн хүчтэй төхөөрөмж туршсаны дараа хоёр орны хоорондын байдал хурцатсан юм.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна