2, 7-гоор төгссөн дугаартай бол татвараа төлнө

2016 оны 2 сарын 20

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг авто машиных нь улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр журам өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Журмын дагуу авто машиных нь дугаарын сүүлийн цифр нь 2, 7-гоор төгссөн бол энэ сардаа багтаан татвараа төлөх үүрэг хүлээж байгаа юм. Хоёрдугаар сарын ирэх долоо хоногийн даваа гаригт дуусах тул түүнээс урьтаж татвараа төлөхийг албаныхан анхааруулж байна.

Харин ирэх сард 3, 8 тоогоор улсынх нь дугаар төгссөн автомашинтай иргэд татвараа төлөх үүрэг хүлээж байна.

Онцлоход, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2015 оны нэгдүгээр сарын 26-нд хуралдан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг баталсан юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна