“Олон улсын эх хэлний” өдөр тохиож байна

2016 оны 2 сарын 21

Өнгөрч буй долоо хоногийн онцлох гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.


02.19

Хоёрдугаар сарын 21-нд “Олон улсын эх хэлний” өдөр тохиож байна. Энэ өдрийг угтан “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зөвлөмж хүргүүллээ.


Д.Пүрэвдаваа хэнийг ч зодоогүй гэв

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг дүүргийнхээ Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнийг зодож, урагт нь эрүүл мэндийн ноцтой хохирол учруулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл Засаг дарга Д.Пүрэвдаваа баасан гаригт дээрх асуудалд албан ёсны тайлбар хийлээ. Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан гэх эмэгтэй бусадтай нийлж зохион байгуулалттайгаар нэр хүндэд халдсан гээд  Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын  нэгдүгээр сарын 28 ний өдрийн коридорын хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн юм.


02.17

ХСИС-иас  “Малчдад туслах аян”-ыг эхлүүллээ

Хууль сахиулахын их сургуулийн хамт олон “Малчдад туслах аян”-ыг өрнүүлээд байна. Тус сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлээд буй энэхүү аян  хоёрдугаар сарын 26-ныг дуустал  үргэлжлэх юм. Иргэдийн ирүүлсэн тусламжийн эд зүйлсийг энэ сарын 22-26-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн шалган нэвтрүүлэх байранд хүлээн авахаар болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70155059 дугаарын утсанд холбогдох боломжтой аж.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна